Казахстан улсад тэтгэлгээр оюутан сургана

Казахстан улсад тэтгэлгээр оюутан сургана

Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

Тавих шаардлага:

• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);

• Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);

• Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);

• Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;

• Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

 

Бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 24-28-ны өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Суралцах чиглэл, хөтөлбөрт бүртгүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/67968 холбоосоор үзэх боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.