Англи ном хурдан уншиж, ойлгоц сайжруулах 10 арга

Англи ном хурдан уншиж, ойлгоц сайжруулах 10 арга

1. Regression Elimination (Буцаж уншихаа болих)
Ном уншаад сайн ойлгодоггүй ихэнх оюутнуудын нийтлэг алдаа нь байнга уншсан хэсгээ буцааж дахиж унших юм. Энэ буруу зурчлаа засаж чадвал унших хурд дор хаяж 2 дахин ихэснэ. Үүнийг засахын тулд өгүүлбэрээ эхнээс нь дуустал нэг л удаа уншаад дараа нь харалгүйгээр уншсан зүйлээ санах юм. Санахгүй байвал дунд хэсгээс нь биш өгүүлбэрээ эхнээс нь уншаарай.

2. Fixation (Харааны тогтоц)
Ихэнхдээ түлхүүр үгнүүд юмуу гол үгэн дээр л хараагаа тогтоох хэрэгтэй. Ихэнх оюутнууд үг бүхэн дээр зогсож тогтож уншдаг. Унших хурд нь үг бүрийг ойлгох хурдаас хамааралтай тул бага зогсох тусам хурд сайжирдаг. Ихэвчлэн утга илэрхийлсэн нэр үг болон үйл үгэн дээр зогсож харин холбоос үг, ялгац гишүүн зэрэг хэл зүйн үүрэгтэй үгнүүдийг зүгээр гүйлгээд өнгөрөх хэрэгтэй.

3. Feeling-Picturing(Мэдрэмжээрээ тогтоох зургаар хадгалах)
Үг, өгүүлбэрийг үсгээр нь тогтоолгүй зургаар хадгалаарай. Жишээ нь: I saw a little boy swimming in the river. It was a bright sunny day. гэсэн өгүүлбэрийг уншаад үгийг нь цээжлэх биш нар ээсэн нэгэн өдөр голд сэлж байгаа хөвгүүний дүрийг нэгэн зургын кадрт хадгалаад тогтоовол хамаагүй илүү тодорхой, хүчтэй мэдрэмж төрүүлсэн зураг болж хадгалагдах болно.

4. Translation Habit Elimination (Орчуулах зуршлаасаа салах)
Уншсанаа орчуулалгүй зүгээр л өгүүлбэрийн дэс дарааллыг анхааран бичигдсэн тэр чигт нь хүлээн аваарай. Англи хэлийг англиар нь ойлгон тогтоож чадвал дахин ашиглах боломжтой хэрэгцээтэй англи хэлтэй болно. Орчуулалгүй байгаа чигээр нь хүлээж ав. Иймд англи-англи толь бичиг чухал.

5. Eye span (Харааны далайц) vs Configuration (Үгийн хэлбэр)
Америкчууд нэг дор ихэвчлэн 3 үг хардаг байхад англи хэл сурч байгаа хүмүүс нэг дор нэг л үг таньдаг. Америкчуудтай адилхан болохын тулд үгийг тогтоохдоо зөв бичгийн дүрмээр биш үгийн хэлбэрээр сурах өөрчлөлт хэрэгтэй.  Жишээ нь: archaeology –г амархан уншигдах боловч ARCHAEOLOGY нь хялбар уншихад хүндрэлтэй байна. Үсэглэж цээжлэсэн хүнээс илүү хэлбэр оруулж эвсэл зургаар тогтоосон хүмүүс илүү хурдан уншдаг байна.

6. Vocal Reading (Дуугарч унших) vs Subsonic Reading (Чимээгүй унших)
Манайхны англи хэлний сургалт нь дуугарч унших үндсэн арга барилыг үл тоомсорлон буруу замаар явж ирсэн учир уншаад тодорхой ойлгодог хүмүүс олон байвч сонсоод ойлгодог хариулж ярих чадварт сургаж чаддаггүй. Учир нь зөв дуугарч уншиж суралгүйгээр чимээгүй уншихыг л зааж ирсэн.

7. Return Eye Sweep (Мөр хооронд буцаж эргэх)
Мөрийн хамгийн төгсгөлд байгаа үг болон дараагийн мөрний эхний үгийг уншихдаа бараг зэрэгцээд хамт байгаа үгнүүд шиг хурдан уншвал цаг маш их хэмнэх болно. Хүүхэн хараагаа мөр хооронд хурдан гүйлгэх дасгал хийгээрэй.

8. Comprehension (Ойлгоц)
Эхэндээ хурдан уншиж байхад ойлгоц муу байгаа мэт санагдаж болно. Гэвч маш олон хэл судлаач эрдэмтдийн нотолсноор урдахь уншсан агуулгаа мартахын өмнө тэр агуулгатайгаа уялдаа холбоотой өөр агуулгыг уншаад байвал үндсэн утга санааг ойлгох чадвар нь заавал сайжирдаг байна.  

9. Retention (Тогтоох)
Хурдан уншиж байхад агуулгадаа илүү төвлөрдөг учраас ойлгоц сайжирж дагаад сайн тогтоодог. Хурдан уншчихаад уншсан зүйлээ тогтоохгүй бол цагын гарз болно. Уншаад тогтоогоорой. Өдөр тутамдаа тест ажиллахдаа агуулгаа ганцхан удаа уншаад хариулах дасгал хийгээрэй.

10. Speed Reading (Төгс хурдан уншлага)
– Зорилгоо тодорхойл. (Set up your goal.)
– Өдөр бүр алгасалгүй дасгал хийгээрэй. (Practice makes perfect.)
– Мөрөөдлөө биелж байгаагаар дүрсэлж бод (Visualization).
– Амжилтын амтыг мэдэр (Sense of achievement).

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.