Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна.

Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна.

“COVID-19” цар тахлаас үүдэлтэй хямрал гүнзгийрч буйтай холбогдуулан Япон Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна.

Тодруулбал, цэргүүд вакцинжуулалтын төвүүд байгуулж, эн тэргүүнд ахмад настнуудыг вакцинжуулахад анхаарч байна.  

Японд коронавирусний эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр нийлүүлэлтийн хомсдол үүссэний улмаас

саатаж, харьцангуй хожуу эхэлсэн юм. Үүний улмаас бусад хөгжингүй орноос нэлээд хоцорч, одоогоор хүн амынх нь ердөө 1.9 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна.

Сүүлийн үед тус улсад халдварт өвчин дахин дэгдсэний улмаас зарим эмнэлэгт эмнэлгийн ор, хиймэл амьсгалын аппарат хүрэлцээгүй болж, эрүүл мэндийн салбарын ачаалал улам нэмэгдэх болжээ.  

Одоогоор Японы дийлэнх нутаг дэвсгэрт онцгой байдлын дэглэм үйлчилж байгаа юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын 700 мянга гаруй тохиолдол илэрсэн бол халдварын улмаас нас барсан 12 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 7 дугаар сард эхлэх Токиогийн Олимпын наадмыг цуцлах асуудлаар шахалт үзүүлсээр байна.

Эрх баригчид “Moderna”-гийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгосноор өдөрт вакцинд хамрагдах хүний тоог Токиод 5000, Осакад 2500 болгож нэмэгдүүлэхийг зорьж байна. Улмаар ирэх 6, 7 дугаар сард энэ үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Үүнээс гадна 7 дугаар сарын эцэс гэхэд 65 болон түүнээс дээш насныхныг вакцинжуулж дуусгасан байна гэж эрх баригчид найдаж байгаа аж. Одоогоор энэ насны ангилалд багтсан хүмүүсийн 4.7 орчим хувь нь “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”-гийн вакцинаас дор хаяж нэг тунг хийлгэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Блинкен Төрийн нарийн бичгийн даргын хувиар Израилд анхны айлчлалаа хийж байна. 2021-05-25

ОХУ таван улстай нислэгээ сэргээнэ. 2021-05-25

Хабиб Флойдын 100 сая ам.долларын саналаас татгалзжээ. 2021-05-25

В.Путин, Жо Байден нар Женевт нарын уулзалт Швейцарын Женев хотод болно 2021-05-26

Бразилд эх үүсвэр нь тодорхойгүй коронавирусний төрөл хурдацтай тархаж байна 2021-05-26

Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна. 2021-05-26

АНУ “Sotrovimab” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. 2021-05-27

Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ. 2021-05-27

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо буурчээ. 2021-05-27

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо 2021-05-27

Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно 2021-05-27