ОХУ таван улстай нислэгээ сэргээнэ.

ОХУ таван улстай нислэгээ сэргээнэ.

ОХУ Исланд, Мальта, Мексик, Португал, Саудын Араб улсуудтай коронавирусний цар тахлын улмаас түр зогсоогоод байсан нислэгээ сэргээнэ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Москва - Рейкьявик, Москва - Валлетта чиглэлд долоо хоногт хоёр удаа, Москва - Канкун, Москва - Лиссабон, Москва - Жидда чиглэлийн нислэгийг долоо хоногт гурван удаа үйлдэнэ. Түүнчлэн Грозный - Жидда, Махачкала - Жидда чиглэлд долоо хоногт нэг удаа нисэх боломжтой. Үүнээс гадна, мягмар гаргаас эхлэн БНСУ, Финланд болон Япон улстай хийх хуваарьт нислэгийнхээ тоог нэмэгдүүлэхээр болжээ.

ОХУ коронавирусний цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм. 

Тус улс өнгөрсөн оны наймдугаар сараас бусад оронтой нислэгээ аажмаар сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргиз, Казахстан, Серби, Өмнөд Солонгос, Япон, Этиоп, Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар, Грек, Сингапур, Куба, Сейшелийн арал, Мальдив, мөн Азербайжан, Армени, Герман, Венесуэл, Сири, Тажикистан, Узбекистан, улсууд руу нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.

Их Британи, Танзани болон Турк улстай өмнө нь нислэгээ сэргээсэн байсан боловч Их Британи, Танзанид коронавирусний цар тахал хүндэрсэнтэй холбоотойгоор дахин зогсоосон бол Турктай хязгаарласан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.