Хабиб Флойдын 100 сая ам.долларын саналаас татгалзжээ.
UFC холбооны аварга асан дагестан тулаанч Хабиб Нурмагомедов АНУ-ын мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведерээс 100 сая ам.долларын тулааны санал хүлээн авсан ч татгалзсан байна.
Хабибын менежер Али Абдель-Азиз Sportskeeda-д ярилцлага өгөхдөө “Хабибыг зодог тайлсны дараа түүнд маш олон төрлийн санал ирсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведер түүнд тулалдах юм бол 100 сая доллар өгье гэж амлаж байлаа. Флойдоос та нар асуугаарай. Хабиб тэр бүхнээс татгалзаж, “Би ээждээ зодог тайлна гэж амласан. Хэлсэн үгэндээ хүрнэ” гэж хариулсан” гэж хэлсэн байна.
Хабиб Нурмагомедов 2020 оны намар Жастин Гэтжиг ялсныхаа дараа холимог тулаанчийн замналаа төгсгөж байгаагаа зарласан. Тэр нийт 29 тулалдаанд оролцож, нэг ч ялагдаагүй их спортоо орхисон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.