Ким Жөн Ун цар тахлын улмаас олны өмнө гарах нь багассан гэж үзэж байна

Ким Жөн Ун цар тахлын улмаас олны өмнө гарах нь багассан гэж үзэж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ жил олон нийтийн арга хэмжээнд цөөн оролцжээ. Энэ нь коронавирусний халдвараас болгоомжилсонтой холбоотой байж магадгүй гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч мэдээлсэн байна.

Ким Жөн Ун 2020, 2021 онд намын их хурал гэх зэрэг улс төрийн томоохон үйл явдлуудаас бусад олон нийтийн арга хэмжээнд оролцох нь багассан нь бидэнд ажиглагдсан. Энэ нь цар тахалтай холбоотой гэж үзэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Түүний хэлснээр, Ким Жөн Ун хамгийн сүүлд тавдугаар сарын 7-нд Пёньянд болсон концерт дээр харагдсан байна. 

Өнгөрсөн оны тавдугаар сард Ким Жөн Ун удаан хугацаагаар олны өмнө гараагүй бөгөөд түүнийг хүндээр өвдсөн эсвэл нас барсан гэх цуурхал гарсан билээ. Гэсэн хэдий ч тэрбээр 20 хоногийн дараа олны өмнө гарч, Сунчоны фосфатын бордооны үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцсон юм.

Энэ сарын эхээр Ким Жөн Ун бас нэгэн бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон бөгөөд уг арга хэмжээний гэрэл зургууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгджээ. Үүний дараа Умард Солонгосын удирдагч дахин олон нийтийн өмнө гарахаа больжээ. 

Ким Жөн Ун 2014 оны есдүгээр сард хамгийн удаан буюу 40 хоног олны өмнө гараагүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 516 хүн илэрчээ... 2021-05-25

БНСУ, АНУ сансрын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ 2021-05-25

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 629 хүн илэрчээ... 2021-05-27

БНСУ -нь долдугаар сараас эхлэн вакциндаа хамрагдсан иргэдийг гадаа амны хаалт зүүхгүйгээр явж болохоор шийдвэр гаргажээ. 2021-05-27

Монголд БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2545 компани байгуулагджээ 2021-05-27

Ким Жөн Ун цар тахлын улмаас олны өмнө гарах нь багассан гэж үзэж байна 2021-05-27

Автомашин эзэмшигчдэд дугаар олгох үйлчилгээг 12 цэгт үзүүлж байна 2021-05-27

Солонгосын "ПЕНТХАУС" киноны үргэлжлэл 6 сарын 4-нөөс гарч эхэлнэ 2021-05-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 587-оор нэмэгдэж нийт 138,898-д хүрэв. 2021-05-28

БНСУ –д гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг илрүүлэн баривчилжээ. 2021-05-28

БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж харилцааг хөгжүүлнэ 2021-05-28