БНСУ –д гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг илрүүлэн баривчилжээ.

БНСУ –д гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг илрүүлэн баривчилжээ.

Өчигдөр 27 –ны өдөр Гёнги мужийн цагдаагийн газраас  мэдээлснээр Ичон болон бусад хотуудад оффис 9 байрны 49 өрөөг түрээсэлж, 24 цагаар гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь дуудлагаар биеийн үнэлүүлж үйл ажиллагаагаа ажиллуулж байсан бүлэг этгээдүүдийг цагдаа нар баривчилсан бөгөөд энэхүү биеийн үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулсан толгойлогч А болон 6 хүний хамт саатуулан  шалгаж мөн 10 хүнийг байр, оромжоор хангасан зэрэг хэрэг үүсгэн гадуур шалгагдаж байгаа гэж хэлжээ. 

Толгойлогч А өмнө нь Зүүн өмнөд Азид аялал жуулчлалын агентлаг ажиллуулж байсан бөгөөд “Ковид 19”өвчний улмаас орлогогүй болж  Солонгос руу буцаж ирж нэг нутгийн дүүгээ даргаар нь томилж гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж үйл ажиллагаа явуулдаг байсан тогтоогджээ.

Толгойлогч А болон бусад этгээдүүдийн хамт өнгөрсөн жилийн 8-р сараас өнгөрсөн 3-р сар хүртэл Зүүн Өмнөд Азийн харьяалалтай гадаадын  эмэгтэйчүүдийг олноор нь ажиллуулж биеийн үнэлүүлдэг байсан  гэж шалгагдаж байгаа юм. Мөн бүлэг этгээдүүд тус тусдаа "Дуудлагын төв" ажиллуулж байгаа бөгөөд 11 ажилтан 2 ээлжээр 24 цаг ажиллуулан, хүүхэн худалдан авах сайтад захиалга өгсөн хүмүүстэй харилцах, тэдний үйлчилгээний сэтгэл ханамж, сэтгэгдэлийг комментоор үлдээх зэрэг ажлыг хариуцуулж байжээ.

Мөн энэхүү ажлыг хийхээр ирж буй охид бүсгүйчүүдээс ажлын ярилцлага авах, хэрхэн ажлаа хийх талаар заавар зөвлөгөө өгөх, ажлын цагийг бүртгэх зэрэг үүрэгийг давхар хариуцдаг байсан байна. мөн толгойлогч А  биеэ үнэлэх мөнгөний  тал орчим хувийг авах болзолтойгоор гадаад эмэгтэйчүүдийг ажиллуулдаг байжээ.

Биеийн үнэлүүлж ажиллуулж байсан эмэгтэйчүүд нь ихэвчлэн Солонгост оршин суудаг Вьетнам, Тайландын иргэд байсан бөгөөд “Ковид 19” өвчин тархсанаас болж ажил нь багассантай холбоотой ажээ.

 

Эх сурвалж : 서울경제

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголд БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2545 компани байгуулагджээ 2021-05-27

Ким Жөн Ун цар тахлын улмаас олны өмнө гарах нь багассан гэж үзэж байна 2021-05-27

Автомашин эзэмшигчдэд дугаар олгох үйлчилгээг 12 цэгт үзүүлж байна 2021-05-27

Солонгосын "ПЕНТХАУС" киноны үргэлжлэл 6 сарын 4-нөөс гарч эхэлнэ 2021-05-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 587-оор нэмэгдэж нийт 138,898-д хүрэв. 2021-05-28

БНСУ –д гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг илрүүлэн баривчилжээ. 2021-05-28

БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж харилцааг хөгжүүлнэ 2021-05-28

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 533 хүн илэрчээ... 2021-05-29

БНСУ-н засгийн газар криптовалютын арилжааны ашгаас 20 хувийн татвар авна. 2021-05-29

БНСУ вакцины хаягдал гарахаас сэргийлэх цахим систем үүсгэжээ 2021-05-29

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 430 хүн илэрчээ... 2021-05-31