БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж харилцааг хөгжүүлнэ

БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж харилцааг хөгжүүлнэ

БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж, хоёр талын харилцааг хөгжүүлнэ гэж хоёр орны төлөөлөгчид мэдээлэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, БНАСАУ-аас БНХАУ-д суух шинэ Элчин сайд Ри Рён Нам нар пүрэв гарагт Бээжин хотноо уулзжээ.

Ван И шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, БНХАУ хоёр орны удирдагчдын зөвшилцлийг хэрэгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулахад БНАСАУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Манай улс БНАСАУ-тай өндөр түвшний стратегийн харилцаа холбоогоо хадгалж, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцын гэрээ байгуулсны 60 жилийн ойг тохиолдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад бэлэн байна” гэж Ван И хэлэв.

Мөн БНХАУ эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд нь БНАСАУ-ыг тууштай дэмжиж байгаа бөгөөд цаашид хүчин чадлынхаа хэрээр үргэлжлүүлэн тусламж үзүүлэх хүсэлтэй байгааг нэмж хэлжээ.

Үүний хариуд Ри Рён Нам, БНХАУ-ын социалист үйл хэргийн агуу ололт амжилтуудыг сайшаагаад, БНАСАУ социализизмын үйл хэргийг хамтран гүнзгийрүүлж, хоёр талын үр өгөөжтэй хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн талууд Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, энэ чиглэлд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун цар тахлын улмаас олны өмнө гарах нь багассан гэж үзэж байна 2021-05-27

Автомашин эзэмшигчдэд дугаар олгох үйлчилгээг 12 цэгт үзүүлж байна 2021-05-27

Солонгосын "ПЕНТХАУС" киноны үргэлжлэл 6 сарын 4-нөөс гарч эхэлнэ 2021-05-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 587-оор нэмэгдэж нийт 138,898-д хүрэв. 2021-05-28

БНСУ –д гадаад эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг илрүүлэн баривчилжээ. 2021-05-28

БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж харилцааг хөгжүүлнэ 2021-05-28

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 533 хүн илэрчээ... 2021-05-29

БНСУ-н засгийн газар криптовалютын арилжааны ашгаас 20 хувийн татвар авна. 2021-05-29

БНСУ вакцины хаягдал гарахаас сэргийлэх цахим систем үүсгэжээ 2021-05-29

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 430 хүн илэрчээ... 2021-05-31

БНСУ, АНУ-ын тохиролцоог БНАСАУ зэмлэн буруутгажээ. 2021-05-31