БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 587-оор нэмэгдэж нийт 138,898-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 05 дугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 587-оор нэмэгдэж нийт 138,898-д хүрэв. Шинээр илэрсэн 587 тохиолдлын 16 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 128,761 (+581) иргэн эдгэрсэн бол 1,946 (+3) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 9,702,456 (+36763) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 9,440,686 (+35963) иргэний хариу сөрөг гарч 122,872 (+213) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,191 (+3) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунд 657,192 хүн хамрагдаж нийт 4,688,520, бүрэн тунд 54,002 хүн хамрагдаж нийт 2,068,877-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.