Их Британийн Ерөнхий сайд Лондон хотод гэрлэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Симондстойгоо бямба гарагт Лондон хотод гэрлэжээ.
“The Sun” сонинд мэдээлснээр, урьдчилж зар тараагаагүй хурим Вестминстерийн сүмд болсон бөгөөд гэр бүл, цөөн тооны найз нөхөд нь л оролцжээ. Ерөнхий сайдын ойрын туслахууд хүртэл хуримын талаар мэдээгүй бөгөөд 30 зочин эцсийн мөчид урилга хүлээн авсан гэнэ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар 1 цаг 30 минут үргэлжилсэн ёслолын үеэр сүмийг хаасан байна. Их Британийн Ерөнхий сайд сүйт бүсгүйтэйгээ 2022 оны долоодугаар сард гэрлэнэ гэж хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан юм.
“The Daily Telegraph” сонинд тэмдэглэснээр, Жонсон Засгийн газрын тэргүүн байхдаа гэрлэсэн Их Британийн түүхэн дэх хоёр дахь Ерөнхий сайд болжээ.
Өдгөө 55 настай Жонсон, 33 настай Саймондс нар өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьснаа зарласан юм. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүүтэй болсон бөгөөд хүүдээ Уилфред Лоури Николас хэмээх нэр хайрлажээ. Уилфред, Лоури нь Жонсон болон сүйт бүсгүйн өвөөгийн нэр бол Николас нь коронавирусний халдварын улмаас сэхээн амьдруулах тасагт хэвтэхэд нь Жонсоныг эмчилж байсан эмч нарын нэр аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.