Иорданы Баруун эрэгт “COVID-19”-ийн эмчилгээний тасгууд хаагджээ.
Иордан голын Баруун эргиийн оршин суугчид дунд халдварын тохиолдол нэлээд буурах болсонтой холбогдуулан тус бүс нутагт байрладаг эмнэлгүүдийн коронавирусний тусгай эмчилгээний тасгуудыг хаажээ.
Энэ тухай Палестины Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Аанан ар-Рашид ням гарагт мэдэгдсэн байна.
“Коронавирусний халдварын тохиолдлууд багасах болсонтой холбогдуулан халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор нээж байсан улсын эмнэлгийн тасгуудыг хааж байна. Вакцинжуулалтын аян явуулснаар Иорданы Баруун эргийн хүн амд дархлаа тогтож, тус бүс нутагт халдвар авсан хүний тоо болон эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүдийн тоо буурах боллоо” хэмээн ар-Рашид цохон тэмдэглэв.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Палестины нутаг дэвсгэрт халдварын нийт 269 тохиолдол илэрснээс 19 нь Иорданы Баруун эрэгт, 250 нь Газын зурваст бүртгэгдсэн тухай тэрбээр мэдэгдсэн байна. Газын зурваст нас барсан 3 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.