ЕХ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Европын эмийн агентлаг (EMA) АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн “Comirnaty” коронавирусний вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ тухай тус байгууллагын вакцинжуулалтын стратегийн газрын дарга Марко Кавалери баасан гарагт мэдэгдсэн байна.
Ингэснээр уг вакцин 18-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин болж байна.
EMA-ийн эмийн хороо вакциныг 12-15 насныханд хэрэглэж болно гэсэн дүгнэлтийг хийжээ. "Comirnaty" вакцины хүүхдэд үзүүлэх үр дүнгийн талаарх эмнэлзүйн судалгааг 2260 өсвөр насныхны дунд явуулсан байна.
ЕХ уг вакциныг насанд хүрэгчдэд хэрэглэхийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд зөвшөөрчээ. Тус холбооны орнуудад мөн “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson & Johnson” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.