Японд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо тав дахь жилдээ дараалан буурчээ.
Японд өнгөрсөн онд төрөлтийн түвшин болон шинээр төрсөн хүүхдүүдийн тоо тав дахь жилдээ дараалан буурсныг тус улсын Засгийн газрын статистик мэдээлэл харууллаа.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, 2020 онд төрөлтийн түвшин 1.34 хувьд хүрснийг өмнөх оныхтой харьцуулахад 0.02 хувиар буурсан байна.
Мөн улсын хэмжээнд өнгөрсөн онд 840 832 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 24 407-гоор буурснаас гадна энэхүү мэдээллийг 1899 оноос эхлэн бүртгэснээс хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.
Жирэмслэх, төрөх хугацааг харгалзан үзвэл коронавирусний цар тахлын нөлөөлөл нь энэ удаагийн тайланд бүрэн тусгагдаагүй байх төлөвтэй байгааг яамны төлөөлөгчид мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.