“AstraZeneca”, “Pfizer” вакциныг хавсрах нь хоёр тун “AstraZeneca” хийснээс илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ

“AstraZeneca”, “Pfizer” вакциныг хавсрах нь хоёр тун “AstraZeneca” хийснээс илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ

Эхний тундаа “Pfizer” вакцин, хоёр дахь тундаа “AstraZeneca” вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой сөрөг нөлөө илрээгүйгээс гадна нэг компанийн вакциныг хоёр тунг хийлгэснээс илүү хүчтэй дархлаа тогтсон болохыг Германы эмч нар тогтоожээ. Судалгааны ажлыг анагаах ухааны “medRxiv” сайтад  нийтэлжээ.

2021 оны дөрөвдүгээр сарын эхээр “AstraZeneca” болон “Johnson & Johnson” вакцин хийлгэсэн зарим хүнд цусны бүлэгнэл үүсэж буй тухай мэдээлэл гарч, Европын зарим улс “AstraZeneca” вакцинаас татгалзсан. Тиймээс эдгээр орны ихэнх иргэд хоёр тундаа “Pfizer” компанийн вакциныг хийлгэжээ.

Хоёр өөр вакциныг хавсарч хийлгэх нь хэр аюулгүй болохыг Ханноверийн анагаах ухааны сургуулийн профессор Георг Беренс нарын эрдэмтэд судалсан байна. Судалгаанд 129 эмчийг хамруулж, оролцогчид эхний тунд AstraZeneca” вакцин хийлгэсэн бол хоёр дахь тундаа хагас нь “AstraZeneca”, бусад нь “Pfizer” вакциныг тариулжээ.

Хоёр өөр вакцин тарихад ноцтой сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Хоёр дахь тундаа “Pfizer” хийлгэсэн эмч нарын цусан дахь эсрэг биетийн хэмжээ хоёр тунгаа хоёуланд нь “AstraZeneca” хийлгэсэн оролцогчдоос нэлээд их байжээ.

Эхний тохиолдолд цусан дахь эсрэг биетийн хэмжээ хоёр дахь тунг тариулсны дараа 11-12 дахин нэмэгдсэн бол хоёр дахь тохиолдолд зөвхөн гурав дахин нэмэгдсэн байна.

Тиймээс Беренс тэргүүтэй судлаачид вакцинжуулалтад шинэ хандлага аюулгүй төдийгүй өндөр үр дүнтэй болохыг судалгаа харуулсан гэж үзэж байна.

Эх сурвалж: https://news.zindaa.mn/3quk

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.