Байден Хятадын 59 компанийн хувьцааг худалдан авахыг хориглов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден америкчуудад Хятадын 59 компанийн хувьцааг худалдан авахыг хориглох тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Эл хар жагсаалтад анх Ерөнхийлөгч асан Доналд Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурж байсан бөгөөд тухайн үед жагсаалтад Хятадын 31 компани багтаж байжээ.
Эдгээр 59 компани Байдены засаг захиргааны үзэж буйгаар БНХАУ-ын батлан хамгаалах салбартай холбоотой гэнэ. Жагсаалтад агаарын хүчин, сансрын салбарын компаниудаас гадна “China Mobile”, “China Telecommunications” болон “China Unicom” зэрэг харилцаа холбооны компаниуд, ухаалаг утас үйлдвэрлэгч “Huawei”, дүрс бичлэгийн хяналтын төхөөрөмж үйлдвэрлэгч “Hikvision” зэрэг компаниуд оржээ.
Зарлиг ёсоор АНУ-ын иргэдэд эдгээр компаниудын хувьцааг худалдан авах, арилжаалахыг хориглосон байна. Зарлиг ирэх наймдугаар сард 2-нд хүчин төгөлдөр болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.