АНУ COVAX механизмаар дамжуулан 19 сая тун вакцин улс орнуудад хандивлана.

АНУ COVAX механизмаар дамжуулан 19 сая тун вакцин улс орнуудад хандивлана.

АНУ олон улсын COVAX механизмаар дамжуулан 19 сая тун коронавирусний вакциныг улс орнуудад хандивлахаар болжээ.

“АНУ-ын Засаг захиргаа зургаадугаар сарын эцэс гэхэд “Covid-19”-ийн вакцины нөөцөөсөө 80 сая тунг дэлхийн улс орнуудад хандивлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан билээ. Өнөөдөр бид эхний 25 сая вакциныг хэрхэн тараах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Эдгээр тунгийн 75 хувь буюу 19 сая орчмыг нь COVAX хөтөлбөрөөр дамжуулан тараах бөгөөд үүнээс зургаан сая тунг Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад, долоон саяыг нь Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнуудад, таван саяыг нь Африк тивийн улсуудад хуваарилна” гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.

Үлдсэн зургаан сая гаруй тунг нь өвчлөл ихтэй орнууд, хямралд орсон улсууд болон Канад, Мексик, Энэтхэг, БНСУ зэрэг түнш, хөрш орнууддаа хандивлах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.