АНУ-ын “J&J”-ы вакцин коронавирусний хувилбаруудаас хамгаалж буйг тогтоожээ

АНУ-ын “J&J”-ы вакцин коронавирусний хувилбаруудаас хамгаалж буйг тогтоожээ

 АНУ-ын “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакцин коронавирусний хувилбаруудын эсрэг дархлааны хариу урвал үзүүлж буйг судлаачид тогтоожээ.

Тодруулбал, уг вакцин “Pfizer/BioNTech”, “Moderna”-гийн вакцинуудын нэгэн адил Өмнөд Африкт анх илэрсэн “B.1.351”, Бразилд хурдацтай тархсан “P.1” хувилбарын эсрэг үр дүн үзүүлсэн бөгөөд түүнийг нь туршилтын үр дүнтэй нь харьцуулахад бага зэрэг буурсан байна. Түүнээс гадна Их Британид анх илэрсэн “B.1.1.7” болон Калифорни муж улсад илэрсэн хувилбаруудын эсрэг бүрэн үр дүнтэй байгаа нь тогтоогджээ.

Энэхүү судалгааг хийсэн Массачусетс муж улсын Бостон хот дахь “Beth Israel Deaconess” судалгааны төвийн доктор Дэн Баруш болон түүний хамтран ажиллагсад “J&J”-ы вакцины эмнэлзүйн туршилтад оролцсон хүмүүсээс цуглуулсан цусыг шинжилжээ. Ийнхүү судлахдаа эсрэг биетүүдийн өөр өөр төрлүүд нь хувилбаруудад хэрхэн хариу урвал үзүүлж буйг ажигласан байна.

Ингэхэд саармагжуулах эсрэг биетүүд хувилбаруудыг зогсоож, саармагжуулж байсан бөгөөд “B.1.351”, “P.1” хувилбарын эсрэг үр дүн нь бага зэрэг буурах байдал ажиглагджээ. Гэхдээ бусад эсрэг биет, эсийн хариу урвалуудад нөлөөлөөгүй бололтой байна гэж судлаачид мэдээлжээ. “Nature” сэтгүүлд хэвлүүлэх зөвшөөрөл авсан энэхүү судалгаанд бусад судлаачид хараахан үнэлгээ хийгээгүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ дэлхий дахинд “Pfizer”-ийн 500 сая тун вакцин хандивлана. 2021-06-10

“AstraZeneca” вакцин дотуур цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна 2021-06-10

Хонконг вакцинжуулалтыг дэмжихэд зориулж нийт 14 сая ам.долларын шан амлажээ. 2021-06-10

Япон улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийг баталжээ. 2021-06-10

Аргентины ерөнхийлөгч “Бразилчууд ширэнгээс гаралтай” гэж хэлээд бурууджээ. 2021-06-10

АНУ-ын “J&J”-ы вакцин коронавирусний хувилбаруудаас хамгаалж буйг тогтоожээ 2021-06-10

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудыг нэрлэжээ 2021-06-10

Oзэки Асаноямад өнөөдөр Сүмо бөхийн холбооноос шийтгэл онооно 2021-06-11

Европт коронавирусний “Энэтхэг” омог дэлгэрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ. 2021-06-11

Хойд туйлын мөс хурдан нимгэрч байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. 2021-06-11

ДОХ-ын халдвар коронавирусний шинэ хувилбарыг төрүүлэх магадлал өндөр байна. 2021-06-11