Б.Жонсон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг тэгш бус байдлыг зохицуулах уриагаар эхлүүллээ.

Б.Жонсон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг тэгш бус байдлыг зохицуулах уриагаар эхлүүллээ.

 Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэллээ.

Тэрбээр, “Дэлхий дахин цар тахлаас сургамж авахын сацуу дэлхийн эдийн засгийн сүүлийн хямралаас гарах үеэр тэгш байдлыг хангаж чадаагүй алдаа дутагдлаа ухамсарлах хэрэгтэй байна” гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудын удирдагчид хэрхэн “илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө” хамтран ажиллаж, ингэхдээ тэгш байдлыг чухалчлахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг онцлон хэлжээ.

Дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын төлөөлөгчид Английн Корнуолл гүнлэгт цуглаж, баасан гаргаас хэлэлцүүлгээ өрнүүлж эхлээд байна.

2019 оноос хойш анх удаагаа биечлэн зохион байгуулж буй энэхүү уулзалтаар гаргах төлөвтэй байгаа мэдэгдлүүдийн нэг нь “COVID-19”-ийн вакцин шаардлагатай байгаа орнуудыг нэг тэрбум тун вакцинаар хангах юм.

Энэ оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хилийн чанадад анхны айлчлалаа хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд 500 сая тун вакцин хандивлана гэдгээ хэдийн амласан билээ.

Мөн "Долоогийн бүлэг" уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах чиглэлд шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдэгт байгаль хамгаалагчид найдаж байна.

Түүнчлэн талууд томоохон корпорациудад ногдуулах татварын доод хэмжээг 15 хувиас багагүй байлгах талаарх Сангийн сайд нарын өнгөрсөн долоо хоногийн тохиролцоог дэмжих төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудыг нэрлэжээ 2021-06-10

Oзэки Асаноямад өнөөдөр Сүмо бөхийн холбооноос шийтгэл онооно 2021-06-11

Европт коронавирусний “Энэтхэг” омог дэлгэрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ. 2021-06-11

Хойд туйлын мөс хурдан нимгэрч байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. 2021-06-11

ДОХ-ын халдвар коронавирусний шинэ хувилбарыг төрүүлэх магадлал өндөр байна. 2021-06-11

Б.Жонсон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг тэгш бус байдлыг зохицуулах уриагаар эхлүүллээ. 2021-06-12

Бразилд “Pfizer”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ 2021-06-12

АНУ-ын “JBS” компани хакеруудад 11 сая ам.доллар төлснөө хүлээн зөвшөөрчээ. 2021-06-12

Ж.Флойдын амиа алдах мөчийг дүрс бичлэгт буулгасан охин шагнал хүртлээ. 2021-06-12

Москвад коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэв 2021-06-12

Нидерландын угсаа залгамжлах гүнж цалин хангамжаасаа түр хугацаанд татгалзах санал гаргажээ 2021-06-12