Бразилд “Pfizer”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ
Бразилын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг /ANVISA/ “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.
“Бид энэхүү вакцины бусад улс оронд явуулсан аюулгүй байдал, үр дүнгийн талаарх судалгаануудыг үнэлсний дүнд зөвшөөрөл олголоо” гэж “ANVISA” мэдэгдсэн байна.
Бразилд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 16-гаас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм. Одоогоор энэхүү вакцин нь өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл авсан цорын ганц вакцин гэдгийг “ANVISA” мэдэгдэлдээ онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.