ЦАГ АГААР: Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар салхи шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 22-ны 20 цагаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Халх голын саваар 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун болон төвийн аймгуудын
ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд говь болон зүүн аймгуудын
нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 24-25-нд ихэнх нутгаар,
26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон
цасан шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө
3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6
градус хүйтэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.