Гадаадаас түр хугацаанд ажиллах хүч авахгүй

Гадаадаас түр хугацаанд ажиллах хүч авахгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байх тогтоол гаргалаа. 

Монгол Улсын Засгийн газар ажлын хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол багасгаж байна. Тодруулбал, 2016-2019 онд 50 хувь багасгаж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Мөн төмөр замын болон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаа юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.