“НАТО”-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

“НАТО”-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо даваа гарагт эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд “НАТО”-гийн удирдагчдын уулзалтад анх удаа оролцож байна. Тэрбээр Их Британид болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа ийнхүү Бельгид хүрэлцэн ирсэн нь энэ юм.

“НАТО”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, энэхүү уулзалтаар Атлант дамнасан харилцаанд шинэ эринийг нээнэ гэдэгт найдаж буйгаа удирдагчдын хэлэлцээ эхлэхээс өмнө илэрхийлсэн байна.

Талууд өнгөрсөн онд нийтлэгдсэн “НАТО-2030” тайланд тусгасан саналуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Үүнд байгууллагын шинэчлэл хийхийг уриалснаас гадна Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөний талаар анх удаа дурдсан байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.