ОУОХ-ны төлөөлөгчид Японд ирж байна.

ОУОХ-ны төлөөлөгчид Японд ирж байна.

 Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ “Токио-2020” Олимпын наадамтай холбоотой асуудал хариуцсан төлөөлөгч наадмын бэлтгэлтэй танилцахаар Японд өнөөдөр иржээ.

ОУОХ-ны Зохицуулах комиссын дарга Жон Коутс гурван өдөр тусгаарлагдсаны дараа холбогдох албаны төлөөлөгчидтэй хамтран ажиллаж эхэлнэ.

Өнгөрсөн сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Коутс, Токиогийн Олимпыг онцгой байдал тогтоосон үед ч зохион байгуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм.

Наадмын бэлтгэлд халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх тэргүүтэй ажлууд багтаж байгаа бөгөөд Ж.Коутс энэ талаар наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчидтэй өмнө нь цахимаар хэлэлцжээ.

Мөн ОУОХ-ны Олимпын наадмын асуудал хариуцсан дарга Кристоф Дуби, Зохицуулах комиссын дэд дарга Алекс Гилади нар өнөөдөр Японд ирэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.