Казахстанд коронавируст халдвараар өвчлөгчдийн тоо буурч, халдварын нөхцөл байдал сайжирч байна

Казахстанд коронавируст халдвараар өвчлөгчдийн тоо буурч, халдварын нөхцөл байдал сайжирч байна

Казахстанд коронавируст халдвараар өвчлөгчдийн тоо буурч, халдварын нөхцөл байдал үндсэндээ сайжирч байна гэж тус улсын Ерөнхий сайд Аскар Мамин мэдээлэв 

“Улс орны халдварын байдал ерөнхийдөө сайжирсаар байна. Вирусний үржлийн индекс 0.9, эмнэлэг, эрчимт эмчилгээний тасгуудад эмчлүүлэгчдийн тоо буурч байна” гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.

Казахстаны Засгийн газрын тэргүүн мөн халдварын тархалтын хувьд зөвхөн нийслэл хот улаан бүсэд байгааг онцолжээ. "13 бүс нутаг, өөрөөр хэлбэл ихэнх нь ногоон бүсэд байгаа бол гурван бүс нутаг шар бүсэд байна" гэж Мамин тайлбарлав.

Одоогийн байдлаар Казахстанд 2.5 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгээд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Алексей Цой мөн мэдээлжээ.

“Өнөөдрийг хүртэл 4 сая орчим тун вакцин хэрэглэсэн байна. Эдгээрээс 2 547 363 хүн эхний тунг хийлгэсэн нь вакцинд хамрагдах хүн амын 25.7 хувийг эзэлж байна. Хоёр дахь тунд 1 435 334 хүн хамрагдсан” гэж Цой хэлсэн байна.

Казахстан улс хоёрдугаар сарын 1-нээс Орост үйлдвэрлэсэн "Спутник V" вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр Карагандагийн эмийн цогцолборт үйлдвэрлэсэн Оросын вакциныг тус улсын бүс нутгуудад хүргэх ажлыг эхлүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын 26-наас дотооддоо гарган авсан “QazVac” вакциныг хэрэглэж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсын Үндэсний баялгийн сангаас Хятадын “Sinopharm” компанийн “Hayat-Vax” вакцинаас 1 сая тунг худалдаж авсан байна. Үүнээс гадна, Хятадын “Sinovac Biotech” компанийн үйлдвэрлэсэн “CoronaVac” вакцины эхний багц болох 500 мянган тунг зургаадугаар сарын эхээр хүлээж авчээ.

Казахстанд цар тахал дэгдсэнээс хойш 402 996 хүн коронавирусээр халдварласнаас 378 707 нь эдгэрч, 4180 нь нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Долоогийн бүлэг”-ийн орнууд “Бүс ба Зам”-тай өрсөлдөх санаачилга хэрэгжүүлнэ. 2021-06-15

ОУОХ-ны төлөөлөгчид Японд ирж байна. 2021-06-15

Илон Маскын хэлсэн үг биткоины үнэ ханшийг өсгөв. 2021-06-15

Их Британид хөл хориог сулруулах хугацааг хойшлуулжээ. 2021-06-15

“Novavax”-ийн вакцин туршилтаар 90.4 хувийн үр дүн үзүүлжээ. 2021-06-15

Казахстанд коронавируст халдвараар өвчлөгчдийн тоо буурч, халдварын нөхцөл байдал сайжирч байна 2021-06-15

Саудын Араб Хаж мөргөлд гадны мөргөлчдийг хүлээж авахгүй 2021-06-15

Вермонт хүн амынхаа 80 хувийг вакцинжуулж, бүх хязгаарлалтаа цуцалсан АНУ-ын анхны муж улс болов. 2021-06-16

Олимпын үеэр тамирчидтай ойр байх хэвлэл мэдээллийн ажилтнуудад вакцин хийлгэхийг зөвлөсөн 2021-06-16

Дэлхийн хэмжээнд коронавирусний өвчлөл 12 хувиар, нас баралт 2 хувиар буурлаа. 2021-06-16

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно. 2021-06-16