ӨЛӨН ДЭЭРЭЭ ҮЗЭМНИЙ ШҮҮС УУХЫН АЧ ТУС

ӨЛӨН ДЭЭРЭЭ ҮЗЭМНИЙ ШҮҮС УУХЫН АЧ ТУС

Үзэм нь элбэг байдаг байгалийн витамин, эслэгээр баялаг гайхамшигтай тэжээл юм. Тэгвэл үзэмний шүүсийг өглөө сэрээд уух нь ямар ашигтай вэ?

1. Таны элэг болон гэдэс ходоодны хорыг арилгана.

Үзэм нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй их хэмжээний антиоксидант агуулдаг байна. Түүнд агуулагдах антиоксидантууд нь бидний элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжүүлэнэ. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлуулж, гэдэс цэвэрлэхэд тусалдаг. Үүнийг өглөө сэрээд өлөн дээрээ уувал үр дүн нь илүү байдаг.

2. Таныг хурдан хугацаанд эрч хүч, энергээр баяжуулах болно.

Судлаачид болон спортын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үзэм нь эрчим хүчний баарт сайн орлуулагч болж чадна гэж үздэг. Үзэм нь маш олон тооны эслэг, микро шим тэжээл агуулдаг бөгөөд бусад эрч хүчний бааруудаас ялгаатай нь элсэн чихрийн болон хиймэл амт орлуулагчгүй эрүүл зууш юм. Өглөөний цайны дараа үзэмтэй ус уух нь тэр өдрийг эрч хүчээр дүүргэх болно.

3. Таны холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг тогтворжуулна.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд үзэм нь бусад төрлийн хөнгөн зууштай харьцуулахад шанцлаг, кали, фитонутриент, антиоксидант зэргээр маш их баялаг байдаг. Үзэм иддэг үзэмний шүүс уудаг хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулхад цусны даралт бага байдаг. Өөрөөр хэлбэл, үзэм идэх нь холестерины түвшинг бууруулахад хүргэдэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлийг эрс бууруулдаг.

Судлаачид болон байнга хэрэглэдэг хүмүүсийн туршлага нь үзэм бол эрүүл мэндийн ач тустай жинхэнэ супер хоол тэжээл гэдгийг баталж байна. Гэсэн хэдий ч, энэ нь таны эрүүл хоолны дэглэмд сайн хөрөнгө оруулалт хийж байгаа ч эмийг орлохгүй гэдгийг санаарай. Хэрэв танд элэг, зүрх, цусны даралт, бусад эрхтнүүд, эсвэл биеийн аль нэг системд ямар нэг хүндрэл байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.