Вакцин хийлгэсний дараа наранд шарахгүй байхыг зөвлөж байна.

Вакцин хийлгэсний дараа наранд шарахгүй байхыг зөвлөж байна.

Нар нь дархлааны эсийн гинжин хэлхээг сулруулдаг чанартай тул коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс наранд удаан хугацаанд байх буюу наранд биеэ шарах шаардлагагүй гэж ОХУ-ын Сеченовын их сургуулийн халдвар өвчин судлаач Елена Волчкова зөвлөжээ. Вакцин хийлгэсний дараах гурван хоногт аль болох гэртээ байж, ус их хэмжээгээр уухыг хэрэгтэй гэнэ.

Зуны нартай халуун өдрүүд тохиож буй энэ үед вакцин хийлгэснээс хойш дор хаяж эхний гурван өдөрт наранд гарахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн, вакцин хийлгэсний дараа сөрөг нөлөө ажиглагдвал парацетамол ууж, өдөрт хоёр литр уус уухыг судлаач зөвлөжээ. Хэрэв вакцин хийлгэснээс хойш гурван хоногийн дараа сөрөг нөлөө арилахгүй бол эмчид хандах хэрэгтэй аж.

“Спутник V” вакцин гаргаж авсан Гамалеягийн нэрэмжит төвийн тэргүүн Александр Гинцбург мөн коронавирусний эсрэг вакцин хийлгэж буй хүмүүст хандан хэт халахаас зайлсхийхийг уриалсан байна. Харин вакцин хийлгэсний дараа гол, нууранд орохыг хориглосон заалт байхгүй гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.