Эрүүл мэндийн сайд болон эрдэмтэд Байнгын хороонд мэдээлэл хийнэ

Эрүүл мэндийн сайд болон эрдэмтэд Байнгын хороонд мэдээлэл хийнэ

БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААНЫ ХУВААРЬ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

6 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Бусад.

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Бусад.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Бусад.

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүнд хэлбэрийн КОВИД-19 ой тогтоолтод нөлөөлж байна. 2021-06-23

Бизнесийнхэн төрийн дээд одон, медаль хүртэв. 2021-06-23

Орчлонгийн баяр - Олимпын өдөр 2021-06-23

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. 2021-06-23

Ковидоор нас барсан иргэдийн 61.8% нь вакцинд огт хамрагдаагүй байжээ. 2021-06-23

Эрүүл мэндийн сайд болон эрдэмтэд Байнгын хороонд мэдээлэл хийнэ 2021-06-23

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болжээ. 2021-06-23

Шинжилгээгээр коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-23

Вакцин тариулаагүй хүмүүст ХҮССЭН ВАКЦИНАА сонгох БОЛОМЖ олголоо. 2021-06-23

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ 2021-06-23

Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай 2021-06-23