Шинжилгээгээр коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.06.23, 11:00 цаг)


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 2213 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол  100263 боллоо.

Шинээр халдварлагсдын 2203 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1179, хөдөө орон нутагт 1024, эмнэлгээс шалтгаалсан 9, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 99459, эмнэлгээс шалтгаалсан 202, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 81 150, орон нутгийнх 18 309 болж байна.

Түүнчлэн “Ковид-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 37-83 насны 10 хүн өчигдөр нас барсан бол 620 хүн эмнэлгээс, 569 хүн гэрийн хяналтаас гарчээ.

Одоогоор коронавируст халдвартай нийт  12479  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 207 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1053 нь хүнд, 3149 нь хүндэвтэр,  8070нь хөнгөн гэж оношлогджээ.  

Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  21745 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Орчлонгийн баяр - Олимпын өдөр 2021-06-23

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. 2021-06-23

Ковидоор нас барсан иргэдийн 61.8% нь вакцинд огт хамрагдаагүй байжээ. 2021-06-23

Эрүүл мэндийн сайд болон эрдэмтэд Байнгын хороонд мэдээлэл хийнэ 2021-06-23

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болжээ. 2021-06-23

Шинжилгээгээр коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-23

Вакцин тариулаагүй хүмүүст ХҮССЭН ВАКЦИНАА сонгох БОЛОМЖ олголоо. 2021-06-23

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ 2021-06-23

Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай 2021-06-23

Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа. 2021-06-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын дүрмийг шинэчиллээ 2021-06-23