“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ

Коронавирусийн халдвартай иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул нэмэлтээр ор дэлгэж, өвчтөнүүдийг авахаар төлөвлөсөн талаар НОК мэдээлж байсан.

Тэгвэл "Оюутны өргөө" дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэжээ. Тус дотуур байранд өнөөдрөөс эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэлж байна. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлджээ.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар давхарт, ахмад настнуудыг дөрөвдүгээр давхарт тусгаарлах юм. Мөн зургадугаар давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн байна. Хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ковидоор нас барсан иргэдийн 61.8% нь вакцинд огт хамрагдаагүй байжээ. 2021-06-23

Эрүүл мэндийн сайд болон эрдэмтэд Байнгын хороонд мэдээлэл хийнэ 2021-06-23

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болжээ. 2021-06-23

Шинжилгээгээр коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-23

Вакцин тариулаагүй хүмүүст ХҮССЭН ВАКЦИНАА сонгох БОЛОМЖ олголоо. 2021-06-23

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ 2021-06-23

Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай 2021-06-23

Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа. 2021-06-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын дүрмийг шинэчиллээ 2021-06-23

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийж байна 2021-06-23

Эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж байгаа 2021-06-23