Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

Ард иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер, усны аюул, эрсдэлээс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.

  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Төв суурин газрын үерийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах
  • Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр, гармаар гарах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.