Шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.06.24, 11:00 цаг)

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  102 669 болж байна.

Шинэ тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1482, хөдөө орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдийн байдлаар дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 101 820, эмнэлгээс шалтгаалсан 207, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 82 632, орон нутгийнх  19 188 болж байна. 

Түүнчлэн “Ковид-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас барснаар нийт 482 хүн эндээд байна. Харин өчигдөр 601 хүн эмнэлгээс, 458 хүн гэрийн хяналтаас гарчээ. Нийт 66 602 хүн эдгэрээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.