"Цар тахлын" хуулиар АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

"Цар тахлын" хуулиар АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Засгийн газар өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн хугацаа зургаадугаар сарын 30-нд дуусгавар болж байгаа тул нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Ингээд хэлэлцэх эсэхийг шийдэх явцад УИХ дахь АН-ын бүлэг тав хоног завсарлага авах хүсэлт гаргасан боловч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа тул нэг хоногийн завсарлага өглөө. 

Цар тахал 223 орныг хамарч, 180,8 сая хүн өвчилж, 3,8 сая хүн нас барж, 167,7 хүн эмчлэгдээд байна.   

Харин Монгол Улсад 100263 хүн өвчилсөн ба 554 нь зөөвөрлөгдөж ирсэн. Үүнээс 99709 иргэн эдгэрсэн бол харамсалтай нь 479 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн хөл хорио тогтоож, хоёр удаа хугацаа сунгасан байна. 

Байнгын ажиллагаатай 14 боомт ажиллаж байна. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. 

Эм оношлуурын нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт, ор дэлгэхэд нэгдмэл зардлын хүндрэл үүсч байна. 

Энэ жилийн төсөвт Засгийн газрын нөөц сангийн мөнгө 40 тэрбум байхаар батлагдсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52,4 тэрбум гараад байна. Цаашид санхүүгийн асуудал үүсэхээр байх тул шинэчлэн оруулж байна. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,2 их наяд төгрөгөөр батлагдсан боловч зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 32,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай байгаа тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. 

УИХ-ын чуулган хуралдаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ 2021-06-24

Шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өндөр түвшний цахим хуралд оролцов 2021-06-24

"Монцемент" шинэхэн зүтгүүр вагон хүлээж авлаа 2021-06-24

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2021-06-24

"Цар тахлын" хуулиар АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа 2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо 2021-06-24

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив 2021-06-24

Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүллээ 2021-06-24

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав 2021-06-24

Технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд гарах боломж нээгдлээ 2021-06-24