Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдөр цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн төлөв байдал, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан баялаг бүтээх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд энэхүү салбар зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны А-94 дүгээр тушаалаар тус зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд нийт 22 гишүүнтэй, эрдмийн зэрэг цолтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх эрдэмтдийн төлөөллөөс бүрддэг.

Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн 21 бүтээлээс шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлж нийт 3 багийн бүтээлийг шалгарууллаа. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Амартүвшин халз барилдаанд ялж, олимпийн эрхээ авлаа 2021-06-24

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ 2021-06-24

Шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өндөр түвшний цахим хуралд оролцов 2021-06-24

"Монцемент" шинэхэн зүтгүүр вагон хүлээж авлаа 2021-06-24

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2021-06-24

"Цар тахлын" хуулиар АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа 2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо 2021-06-24

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив 2021-06-24

Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүллээ 2021-06-24

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав 2021-06-24