БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхгүй

БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхгүй

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн 92 улс орон, нутаг дэвсгэр шинэ коронавирусний халдварын тархалттай холбогдуулан БНСУ-д зорчсон хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох эсвэл БНСУ-аас ирсэн иргэдийг хөл хорионд оруулах шийдвэрийг гаргажээ.


БНСУ-д аялсан хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 38 улс орон, нутаг дэвсгэр гаргасан байна.


Катарт ийм шийдвэр даваа гаргаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улс БНСУ, БНХАУ, Иран, Итали, Египетэд зорчсон хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Мөн 23 улс орон, Хятадын 14 муж БНСУ-аас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаагаар тусгаарлахаар болжээ.


Харин АНУ-ын хувьд БНСУ-д зорчсон хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа боловч Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, БНСУ-ын нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд хориг тавих эсэхийг одоогийн байдлаар хараахан шийдээгүй байна гэжээ.


БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 516 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 5328 болж, 33 хүн нас барсан байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.