Солонгосын цагаачлаллын албанаас мэдэгдэл гаргажээ

Солонгосын цагаачлаллын албанаас мэдэгдэл гаргажээ

Корона-19 вирусын улмаас Солонгос улсад байгаа гурван сараар ирсэн болон Мульти визтэй гадаадын иргэд, улс хоорондын нислэг нь зогссон эсвэл онгоцны билет олдохгүйн улмаас буцаж чадахгүй байгаа гадаад иргэд визний хугацаа дуусахаас өмнө

  1. Буцах өдрийн онгоцны билет, Виз сунгуулах өргөдөл гэх мэт визний хугацаанд буцаж чадахгүйг баталсан бичиг баримтуудыг гадаад паспортын хамт
  2. Нэг удаад дээд тал нь 30 хоног хүртэл сунгах бөгөөд энэ хугацаанд буцаж чадахгүй бол дахин сунгуулах боломжтой

Өөрт ойрхон цагаачлаллын албанд хандах юм байна. Энэ нь гуравдугаар сарын гуравны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.