Дэлхийн улс орнууд БНСУ-ын нислэгүүдийг цуцалсаар байна
БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 4,812-д хүрч, 28 хүн нас барсан бөгөөд дэлхийн улс орнууд нислэгээ цуцлах болон хойшлуулах арга хэмжээ авах нь нэмэгдсээр байгааг Засгийн газрын эрх баригчид мэдэгджээ.
Тухайлбал Азиас Монгол, Израйль улсууд БНСУ руу хийх бүх нислэгээ хэдий нь цуцалсан бол ОХУ ням гарагаас хойш Инчон-Москвагаас бусад чиглэлийн бусад бүх нислэгээ түдгэлзүүлсэн байна. Мөн Вьетнам, Турк, Итали, Чех улсууд энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн Өмнөд Солонгос улс руу хийх бүх нислэгээ зогсоохоор төлөвлөсөн гэдгээ мэдэгджээ.
Азийн дөрөв дэх том эдийн засагтай орон Өмнөд Солонгост гадаадын төдийгүй дотоодын нислэгүүд эрс багассан байна. Мягмар гарагийн өглөөний 09:00 цагийн байдлаар дэлхийн 87 улс, муж Өмнөд Солонгос руу орохыг хориглох шийдвэр болон зорчигчдыг тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байнa. Тус улсын хоёр том тээврийн компани Korean Air Lines, Asiana Airlines болоод жижиг долоон нислэгийн компанийн үйл ажиллагаа нэгдүгээр сараас хойш танагджээ. Тиймээс нислэгийн тоо хуваарийг хэд дахин багасгасан байна. Энэ байдал олон зуун тэрбум вонын алдагдалд оруулах нь гарцаагүй гэж шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: Korea Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.