Хюн Бин коронавирусний тэмцэлд хандив өргөснөө нууцлахыг хүсчээ
БНСУ-д коронавирусний халдвар эрчимтэй тархаж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын урлаг, соёлын алдартнууд коронавирустэй тэмцэх ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хандив өргөж эхлээд буй.
Хандивын аянд алдарт жүжигчин Хюн Бин ч мөн нэгдсэн бөгөөд хувийн зүгээс 200 сая вон хандивласан байна. Одоогийн байдлаар хамгийн их мөнгө хандивласан алдартнаар тодроод байгаа тэрбээр хандив өргөснөө нууцлахыг хүссэн ч хандив хүлээн авсан байгууллагын зүгээс "Хандивын мэдээллийг заавал мэдэгдэх хэрэгтэй" хэмээн нийтэд дэлгэжээ.
Хюн Бин өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан ард иргэддээ сэтгэлийн дэм өгөх үүднээс захидал нийтэлсэн бөгөөд үүндээ хандив өргөсөн тухайгаа дурьдаагүй байна.
Олон нийтийн зүгээс түүнийг хандивын аянд нэгдсэнээ өөрийн нэр хүндийг өсгөх арга болгон ашиглаагүйд магтан дэмжжээ.
Түүний тоглосон "Crash Landing On You" хэмээх кино үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байаа. Тус киноны уран бүтээлчид ч вирусын эсрэг тэмцэх ажилд зориулан 130 сая вон хандивласан бөгөөд жүжигчин Хюн Бин хамт олондоо болон харьяалагддаг энтертайнментдаа хувийн зүгээс хандив өргөсөн гэдгээ мэдэгдээгүй байсан ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.