Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөнө

Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Зээлийн хэлэлцээрийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, "Төсөл нь Гудамж замуудыг цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь  + хувьсах хүү 0.93 хувь  байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна" гэлээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд төслийн хүрээнд нийслэлд хэдэн км зам тавих, дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөснийг тодруулав.

Төслийн хүрээнд нийслэлийн зургаан байрлалд 35.5 км зам тавх бөгөөд Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, зүүн, баруун чиглэлд шинэ зам барина. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын 85 мянган машины ачаалыг бууруулна. Мөн Ханын материалын замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, Өнөр хорооллоос хойш Хувьсгалчдын гудамж хүртэл босоо тэнхлэгийн дөрвөн эгнээ зам шинээр барина гэдгийг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх  Ч.Батзориг хариултдаа онцлов.  Мөн төслийн хүрээнд зарцуулах 100 сая ам.доллараас гэрлэн дохио, камержуулалтын цогц шинэчлэлтэд 20 сая,  автозам сайжруулахад 60 сая,  зөвлөх үйлчилгээ, хяналтад 10 сая, монголын талаас газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд 10 сая ам.доллар тус тус зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа. 

Ингээд төслийг  зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг хоёр сараар сунгав 2021-06-30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайдуудыг томиллоо. 2021-06-30

Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулж Архангайд ирлээ 2021-06-30

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов 2021-06-30

Аудитаар 112 байгууллагаас 106 байгууллага зөрчилгүй гарчээ 2021-06-30

Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөнө 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ 2021-06-30

Манай улсаас дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй шүүгч олимпын наадамд ажиллана. 2021-06-30

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, хүндэтгэл үзүүллээ 2021-06-30