Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг өнөөдөр бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ард түмний дийлэнх олонхын итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Түүний танилцуулснаар, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 117 шүүхэд 518 шүүгч ажиллаж байгаагаас 388 шүүгч анхан шатанд, 107 шүүгч давж заалдах шатанд, 23 шүүгч хяналтын шатанд ажиллаж байна. Улсын хэмжээнд нэг жилд дунджаар 90 мянга орчим хэрэг хянан шийдвэрлэгддэг учраас нэг шүүгчид оногдох ачаалал өндөр байдаг гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчид, шүүх байгууллага улс төрийн дарамт, шахалтгүй орчинд ажиллах ёстой учир цаашид энэ зарчмыг хатуу баримтлан ажиллана гэдгээ онцгойлон дурдав. Мөн шүүх байгууллагын шинэчлэлийг зориг гарган тууштай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлоод, энэ шинэчлэлийг хийж чадна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хэлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Аливаа шинэчлэл бол зориг гарган хийдэг ажил байдаг. Шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Улс төрчид шүүгчид нөлөөлөх гэж оролддог, хууль бусаар нөлөөлдөг бусармаг явдалтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрс хатуу тэмцэнэ” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх засаглал бохирдсон бол түүнийг нь гадагшлуулж чаддаг системтэй байх ёстойг сануулж, гэм зэмтэй хүн ял завшдаг, гэмгүй хүн ял авдаг байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг онцлон дурдлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайдуудыг томиллоо. 2021-06-30

Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулж Архангайд ирлээ 2021-06-30

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов 2021-06-30

Аудитаар 112 байгууллагаас 106 байгууллага зөрчилгүй гарчээ 2021-06-30

Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөнө 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл илэрхийллээ 2021-06-30

Манай улсаас дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй шүүгч олимпын наадамд ажиллана. 2021-06-30

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана 2021-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, хүндэтгэл үзүүллээ 2021-06-30

ХААН Банк нээлттэй ХК болох төлөвлөгөөг хүргүүлэв 2021-06-30