УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа
Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 16-ны хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг цахимаар, үзэгчгүй, хугацаанд зохион байгуулах шийдвэр гаргасан.
Харин УИХ-ын эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүлсэн байдаг. Цахим наадмын асуудлаар УОК-өнөөдөр /2021.07.01/ хуралдаж, эмэгтэй гишүүдийн саналыг дэмжжээ.
Тодруулбал хуралдаанаас баяр наадмыг ирэх наймдугаар сарын 01 хүртэл хойшлуулах санал гарсан байна. Саналыг маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.