Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх “Familycenter.mn” мэдээллийн сайт нээгдлээ

Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, эрх  зүйн зөвлөгөө үзүүлэх “Familycenter.mn” мэдээллийн сайт нээгдлээ

Гэр бүлийн боловсрол олгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, эрх  зүйн зөвлөгөө үзүүлэх “Familycenter.mn” мэдээллийн сайт нээгдлээ. Манай улсад Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төсөл хэрэгжүүлж буй. Гэр бүлийн мэдээллийн шинэ сайтыг уг төслийн хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран нээж байна. 

Мэдээллийн вэбсайт нь мэдээлэл, зөвлөгөө, тусламж гэсэн 3 цэстэй, эхний цэсээр гэр бүлийн гишүүдэд зориулсан сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтэлж, зөвлөгөөгөөр гэр бүлийн боловсрол олгох, харилцаанд гарч буй зөрчил маргааныг шийдвэрлэхэд туслах хуульч, сэтгэл зүйч нар ажиллах юм. Тусламж гэсэн цэснээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл тусламж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын эдлэх эрх болон тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн сан, хууль эрх зүйн баримт бичигтэй танилцах зэрэг боломжийг бий болгожээ.

“Familycenter.mn” нь гэр бүлийн харилцаан дахь хэвшмэл ойлголтыг халж, эрүүл эерэг харилцааны соёлыг түгээж, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөхөд чиглэсэн тогтмол шинэчлэгдэх контентаар дамжуулж олон нийтийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлж соён гэгээрүүлэх ач холбогдолтой төсөл болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив 2021-07-01

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжив 2021-07-01

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцаас танилцууллаа. 2021-07-01

Эрүүл мэндийн салбарын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багц олголоо 2021-07-01

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2021-07-01

Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх “Familycenter.mn” мэдээллийн сайт нээгдлээ 2021-07-01

УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа 2021-07-01

Ковидтой иргэн жагсаалын үеэр амиа хорлохыг завдлаа 2021-07-01

Х.Нямбаатар: Баяр наадам бүтэн жилээр хойшилж магадгүй 2021-07-01

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг батлав. 2021-07-01

Монголын мэргэшсэн нягтлан бодогчид цахимаар чуулна 2021-07-01