Улаанбаатараас Сөүл чиглэлд энэ сарын 7-нд зорчигч тээвэрлэхгүй
Улаанбаатар-Сөүл чиглэлд өнөөдөр болон энэ сарын 7-ны өдрийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасныг МИАТ компани албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.
Учир нь Улаанбаатар-Сөүл чиглэлд зургадугаар сарын 11-нд коронавируст халдварын нэг, 13-нд 2, 23-нд 3 тохиолдол батлагдаж, халдварын тархалт байнга нэмэгдэж байгаа гэж үзжээ.
БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын нислэгт өөрчлөлт ороогүйг мөн мэдээлжээ.
Нислэгийн талаарх мэдээллийг дараах эх сурвалжаас лавлах боломжтой.
МИАТ ХК мэдээллийн төв 11 333 999
МИАТ ХК тасалбар түгээврийн төв 11 322144, 11 322118, 11 313385
МИАТ ХК Сөүл дэх төлөөлөгчийн газар +82 02 756 9761
Email: ttt@miat.com, seoul@miat.com
МИАТ ХК Хэрэглэгчийн үйлчилгээ:
Утас: 70049967
Email: customerservice@miat.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.