Сүүлийн 24 цагт 2376 тохиолдол нэмэгдэж, 14 хүн нас барлаа.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.07.02, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 2376 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 120.339 болж байна.
Мөн хугацаанд 14 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 592 боллоо. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Харин өнгөрсөн хоногт 2170 хүн эдгэрсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Эмнэлгээс шалтгаалах - 5 (Нийт 224)
- Улаанбаатарт - 1492 (Нийт 92.802)
- Орон нутагт - 877 (Нийт 26.710)
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.