Польшт тусгаарлагдсан иргэдийг селфиний хавсралт ашиглахыг санал болгожээ

Польшт тусгаарлагдсан иргэдийг селфиний хавсралт ашиглахыг санал болгожээ

ВАРШАВ. /CBS/Польшт коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс өөрийгөө тусгаарлаж буй иргэд дүрмүүдийг дагаж, гэртээ байгаа эсэхээ нотлохын тулд селфи хийх шаардлагатай болжээ.


AFP” агентлагийн мэдээлснээр, гадаадын орнуудаас ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдаж буй хүмүүст зориулан уг хавсралтыг гаргажээ. Өөрсдийгөө тусгаарлаж буй хүмүүс гадуур яваагүй гэдгээ нотлохын тулд гэртээ байгаа зургаа авч, уг хавсралтад байршуулах ёстой ажээ.


"Тусгаарлагдаж буй хүмүүсийн хувьд уг хавсралтыг ашиглахаас гадна өөр нэгэн сонголт бий бөгөөд энэ нь цагдаагийн ажилтнууд тэдний гэрт гэнэтийн шалгалт хийх юм” гэж Польшийн Дижитал хэргийн сайд Кароль Манис “AFP” агентлагт мэдээлсэн байна.


iTunes”-ээс татаж авах боломжтой Home Quarantine” нэртэй хавсралтыг гар утсан дээрээ суулгаж, өөрийн гар утасны дугаар, тусгаарлагдах байршлаа оруулах ёстой бөгөөд үүний дараа өөрийнхөө зургийг зааврын дагуу оруулах шаардлагатай ажээ.


Уг хавсралт геологийн байршил болон нүүр царай таних технологийг ашигладаг бөгөөд селфигээ илгээх хүсэлтийг тогтмол явуулах гэнэ. Польшийн Цагдаагийн газар өнгөрсөн баасан гарагт тусгаарлалтын дүрмийг зөрчсөн нэгэн хүнд 118 ам.долларын торгууль ногдуулжээ. Тус улсад энэ төрлийн зөрчилд 1163 ам.доллар хүртэлх хэмжээний торгууль ногдуулах боломжтой юм.


Польшийн эрх баригчид улаан өндөгний баяр хүртэл гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан бөгөөд сургуулиудын сургалтыг мөн зогсоожээ. Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлснээр, Польшт даваа гаргийн байдлаар коронавирусний халдварын 684 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.