Шинзо Абэ: Хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлсний баталгаа болсон олимп болно
Ерөнхий сайд “Олимпын наадмыг аюул осолгүй зохион байгуулахын тулд нэг жилээр хойшлуулах санал гаргасныг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “100 хувь санал нэг байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Ямар ч гэсэн Токиогийн олимп цуцлагдахгүй. Хамгийн оройтлоо гэхэд 2021 оны зун зохион байгуулагдах болно. Нэр нь “Токио 2020” хэвээр байх юм. Тамирчид 100 хувь хүч чадлаа гаргаж, үзэгчид ч ямар ч аюулгүй байх ёстой. Хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлсний баталгаа болсон олимп байх болно. Япон улс олимпын наадмыг зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Удахгүй ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэр гаргах юм” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.