САЙХАН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

САЙХАН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ
Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.
Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго төрсөн байна.  Малчин Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.