Талибууд Афганистан дахь хяналтын бүсээ өргөтгөнө

Талибууд Афганистан дахь хяналтын бүсээ өргөтгөнө

Тажикстантай залгаа хилийн 70 гаруй хувийг хянаж буй талибууд энэ бүс дэх аюулгүй байдал, халдашгүй байдлыг хангах баталгааг олгож байна гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забихула Можахед онцлоод гэхдээ хяналтын бүсийн хүрээг тэлэх боломжтой гэж мэдэгджээ.

Даваа гарагийн орой талибууд Бадахшан мужийн ихэнх нутгийг эзэлжээ. Кабулын засгийн газрынхан энэ бүс нутгийн хяналтдаа авч чадахгүй. “Талибан” хөдөлгөөн Афганистаны бүхий л чиглэлд өөрийн гэсэн байнгын хүч бий. Талууд яриа хэлэлцээний замаар явж, асуудлыг хэлэлцээний үеэр шийдэх нь зөв гэж Мoжахед онцолжээ.

Түүний хэлснээр, Мазари Шариф хотыг талибуудад шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Кабулын  засгийн газар тус хотод үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын яам, консулын газрууд болон эдгээрийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах болно гэж тэрбээр онцолжээ. Тэрбээр  талибууд эдгээр орнуудтай холбоотой байгаа гэж тодруулсан байна.

Афганистаны сөргөлдөгч талууд болох Кабулын засгийн газар, талибууд хоорондын яриа хэлэлцээ Катарт үргэлжилж  байна. Гэвч Кабул энэ хэлэлцээнд ач холбогдол өгч, холбогдох албан тушаалтнуудыг илгээгээгүй байна гэж тэрбээр онцолжээ.

Хэрэв Афган хоорондын хэлэлцээг Москва хотноо хийх албан ёсны санал ирвэл “Талибан” судлахад бэлэн гэж Можахед мэдэгджээ.

Афганистанд засгийн газрын хүч, хэт даврагч үзэлтэй “Талибан” хөдөлгөөний босогчдын хооронд мөргөлдөөн болж байна. Талибууд орон нутгийн ихэнх газар нутгийг эзэлж, хотууд руу давшиж байна. АНУ-ын засаг захиргаа энэ оны есдүгээр сарын 11-ээс өмнө тус улсын нутаг дэвсгэрээс бүрэн гаргана гэж мэдэгдсэний дараа Афганистан дахь тогтворгүй байдал даамжирч байна. 2020 онд Доха хотноо Вашингтон, “Талибан” хөдөлгөөнтэй энх тайвны хэлэлцээр байгуулсан. Дайн үргэлжилж буй 18 жилд байгуулсан анхны баримт бичигт 14 сарын дотор Афганистанаас гаднын бүх хүчин гарах, олзлогсдыг солилцсоны дараа Афган хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх зэрэг заалт орсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.