Хоёр хоногийн дараа овоолго дороос эх, нярай хоёрыг эсэн мэнд оллоо

Хоёр хоногийн дараа овоолго дороос эх, нярай хоёрыг эсэн мэнд оллоо

Японы Атами хотод гарсан хөрсний гулгалтаас үүдсэн овоолго доороос аврагчид эх, хөхүүл охин хоёрыг эсэн мэнд гарган авчээ.

NHК телевизийн мэдээлснээр, тэднийг нэгдүгээр давхар нь шавар, шороонд дарагдсан орон сууцнаас олсон байна.

Овоолго доороос нийт 23 хүнийг аварсан ч нэг эмэгтэй шархаа даалгүй амиа алджээ. Хөрсний гулгалтын улмаас нас барсан хүний тоо дөрөвт хүрээд байна.

Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн дүүрэгт бүртгэл ёсоор 215 хүн амьдардгаас тэн хагастай нь холбоо барьж чаджээ. Одоогоор, аврагчид 24 хүнийг эрэн хайж байна.

Японы Номхон далайн эрэг орчим өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсэхэд хүргэжээ. Шизүока мужийн Атами хот бямба гарагт хөрсний гулгалтад өртсөн. Хотын 130 орчим барилга, байшин нураад байна. Ор сураггүй алга болсон хүмүүсийн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.