Сербийн сэлүүрт завины тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ.
Токиод хүрэлцэн ирсэн Сербийн сэлүүрт завины тамирчин Милош Васичийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар Сербийн үндэсний олимпын хороо батлав.
Түүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа аж. Одоо Васич Японы Засгийн газраас гаргасан протоколын дагуу хорио цээрийн дэглэмд орох юм.
Тэрбээр шинжилгээний хариу хоёр удаа сөрөг гарсны дараа тусгаарлалтаас гарч, бэлтгэлээ хийх боломжтой.
Сэлүүрт завины багийн бусад гишүүдийн шинжилгээ сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа нисэх буудлаас холгүй газарт мөн тусгаарлагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.