ОБЕГ: Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ

ОБЕГ: Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Бүгд Найрамдах Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ.

 Энэ үеэр Франц Улсын Лион хот дахь “Десотел” группын “Невориз” дахь автомашины үйлдвэрт зочилж, автомашины үйлдвэрлэл хариуцсан инженер Марк Ларев, Степан Сервайс, Алайн Пероуд нартай уулзалт хийн, үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, үйлдвэрлэж байгаа автомашин, техниктэй танилцсан юм.  

Мөн тус улсаас Монгол улсад ирэх 8, 9 дүгээр сард нийлүүлэгдэх гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашины үйлдвэрлэлийн сүүлчийн шалгалтыг хийж, автомашины ашиглалтын явцад үүсэх асуудал болон цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулах, өөрчлөх асуудлуудыг зөвшилцөн, шийдвэрлэлээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Борисов хот дахь “Пожснаб” компанид зочилж, тус компанийн ерөнхий захирал Олег Александрович Дерябин, дэд захирал Сергей Николаевич Захаревич болон бусад холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр тус үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, техник, тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, цаашид хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүүлийн 24 цагт 1648 тохиолдол нэмэгдэж, 10 хүн нас барлаа. 2021-07-06

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км зам засварын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 2021-07-06

Н.Учрал: Төрийн цахим дэд бүтцийг бүрдүүлэх нэрээр маш их зээл, тусламжийг үр дүнгүй зарцуулсан 2021-07-06

Монголын шилдэг байт харваачид төрийн дээд шагнал хүртэв. 2021-07-06

БЗД-ийн удирдлагууд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын явцыг шалгаж, санал бодлоо солилцлоо 2021-07-06

ОБЕГ: Франц болон Беларусь улсад ажиллаад ирлээ 2021-07-06

"Сэтгэлээрээ эмчилье" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа. 2021-07-06

БАЙНГЫН ХОРОО: Чикаго хотод Консулын газар нээхийг дэмжив. 2021-07-06

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр Д.Болдбаатарыг томиллоо 2021-07-06

Эмч, ажилтнууд шаардлагынхаа хариуг автал суултаа зогсоохгүй 2021-07-06

УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоооноос дахин санал, шаардлага хүргүүлж байна. 2021-07-06